Ирэх сарын 26-ны өдөр бид тав дахь Ерөнхийлөгчөө сонгох түүхэн өдөр билээ. Энэ сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал өнөөдөр өөрийн төрсөн нутаг болох Архангай аймагт ажиллахаар очжээ.

Түүнийг төрсөн нутгийн уул ус нь тосч, зон олон нь сэтгэл тэнэгэр угтлаа. Хамгийн билэгшээлтэй нь энэ өдөр дэлгэр зуныг урин дуудсан хур бороо шаагиж, нэр дэвшигчийг маань сэтгэлийг хөдөлгөлөө. 

Ард иргэд нь ч “хувьтай хүн хур борооноор” хэмээн ихэд билэгшээж сэтгэл зөвтэй, шударга хүнээс тэнгэр хангай ч хураа харамласангүй хэмээн ярьцгааж байна. Нээрэн л нутгийн уулс, мөнх тэнгэр түүнд сэтгэлийн дуудлага илгээжээ.  Төрсөн нутгаасаа  ажил амьдралын гараагаа эхлүүлсэн түүнд нутгийн олон нь итгэл хүлээлгэн, дэмжинэ гэдгээ хэлж байна.

Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй анхны эмэгтэй бөгөөд  түүнийг хамгийн дайчин удирдагч хэмээн дүгнэдэг билээ.  Шударга үнэнийг уриагаа болгосон нэр дэвшигчдээ амжилт хүсье.