Сүхбаатар аймгийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, эмнэлгийн ажилтнууд сургалтад хамрагдлаа. Тус аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх эмнэлгийн мэрэгжилтний салбар хорооноос зохион байгуулсан сургалтаар Ёс зүйн тухай ойлголт, эмнэлгийн мэргэжилтний харьцаа хандлага, Эмнэлгийн мэргэжилтэн, үйлчлүүлэгчийн харилцааны онцлог, Байгууллагын соёл ба 5S-ийн зарчим, Сэтгэлд нийцсэн 8 үйлчилгээ /Угтах үйлчилгээ/, Хариуцлага ба хяналт, Аюулгүй дархлаажуулалт, ДДУХ, вакцины хог хаягдал, Аз жаргалтай гэр бүл зэрэг сэдвээр 1 өдрийн сургалтыг зохион байгууллаа. 

 Оролцогчид тухайн сургалтыг цаг үеэ олсон, хэрэгцээ шаардлагад нийцсэн үр дүнтэй сургалт боллоо хэмээн дүгнэж байв.

Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газар