Эрүүл мэндийн сайд Н.Удвалыг хувь хүн талаасаа  нээлттэй хүн гэлцдэг. Түүнийг найз нөхөд нь  эд хөрөнгөд шуналгүй, дээр үеийнхээр бол энгийн л амьдралтай сэхээтэн хүн гэдэг юм билээ.

Тэрээр анагаахын оюутан байхдаа номын сан, ном хоёроос салаагүй аж. Ямар сайндаа л ангийнхан нь түүнийг “томоотой Удвал” гэж нэрлэдэг байжээ. Одоо тэрээр Эрүүл мэндийн сайдын өндөр албан тушаал хашдаг ч  бусдын л адил амьдардаг юм байна.  Н.Удвал сайдынх  III- IY хорооллын 22 дугаар байранд оршин суудаг бөгөөд Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг төрийн тусгай хамгаалалтад аваад байгаа энэ үед тус байрыг хамгаалж байгаа ажээ. Энэ талаар байрны оршин суугчид ярихдаа, “ манай сайд энд амьдардаг шүү дээ. Энүүхэнд  “ Хатагтай” эмнэлэг байдаг юм. Тэгээд л бид сайдын гэрийг зааж өгөхдөө “ Хатагтай” эмнэлэг уруудаад л гэж хэлээд өгдөг. Сайд сонгуульд нэр дэвшиж байгаа болохоор бид төрийнхөө хамгаалалтыг давхар л аваад байгаа хүмүүс дээ” гэцгээж байв.

 

 

Т.Заяа