Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар  Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. Улмаар О.Баасанхүү гишүүнийг Өргөдлийн байнгын хорооны даргад нэр дэвшүүлж байгаагаа “Шударга ёс” эвслийн бүлгээс мэдэгдсэн юм. Нэр дэвшигчээс асуулт асуух гишүүн байгаагүй бөгөөд М.Энхболд, Д.Сарангэрэл нарын гишүүд үг хэлсний дараа “Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүүг байнгын хорооны даргаар сонгохыг дэмжье” гэсэн томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

О.Баасанхүү гишүүн Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хорооны бүрэлдэхүүнд орж ажиллаж байсан юм.

А.Баярмаа