Эзэн Чингисийн талбайд өлгийтэй есөн хүүхэд Ерөнхий сайдаас асуулт асууж байна. Тэд засгийн газрыг харгис шийдлийн Засгийн газар гэж нэрлээд дараах асуултуудад хариулт нэхлээ. 

1. Ч.Сайханбилэг ахаа та бидний сүүний мөнгийг хасахаасаа өмнө дарга ах нарын тансаг зардлаас танахгүй юм уу?

2. Сангийн сайд Ж.Эрдэнэбат ахаа манай гэрийн багахан орлогоос хасчихаад олон дахин нэмэгдсэн машины татвараа авч чадах уу?

3. Ч.Сайханбилэг ахаа төлдөг татвар нь нэмэгдэж, орлого нь багассан хүмүүс хүн шиг амьдарч чадах уу?

4. Ч.Сайханбилэг ахаа анхны ажил чинь нялх балчир бидний хоолыг хасч, бүсийг чангалах харгислал байх байсан юм уу? таны ЗГ харгис шийдлийн ЗГ боллоо.

5. Ч.Сайханбилэг ахаа та намынхаа улс шиг хөгжье уриаг мартчихсан юм уу?

6. С.Эрдэнэ ахаа бид даарч байна. Гурван давхар дээлтэй та яаж байна?

7. З.Энхболд ахаа ард олон бид нар хэдий хүртэл танай намынхантай дүүжин даажин тоглох юм бэ?

8. Сангийн сайд Ж.Эрдэнэбат ахаа бидэнд өрнөөс өөр юу өвлөгдөж ирэх вэ?

9. Аав, ээж намайг айлд өргүүлнэ гэсэн Ц.Элбэгдорж ах та намайг өргөөд авч чадах уу? гэсэн есөн асуултыг асуужээ.