Дуунд дуртай дуучин монгол түмэндээ зориулж шинэ оны хамгийн анхны нийтийн дуучдын хамтарсан “Монголоороо байгаасай” уран бүтээлийн тоглолтоо,  Хөгжмийн зохиолч МУСТА Б.Пүрэвсүрэн энэ сарын 19-ны “Монгол бөхийн өргөөн”-өө ганцхан удаа толилуулах гэж байгаа билээ. 

Тэгвэл тэрбээр тус тоглолтынхоо 30 тасалбарыг "Монголын хараагүйчүүдийн нийгэмлэг"-ийнхэнд бэлэг болгон барьсан тухайгаа дуулгалаа. 

   Увс нутгийн хүү хөгжмийн зохиолч Б.Пүрэвсүрэнгийн энэхүү тоглолт 4 дэхь жилдээ болох гэж байгаа юм. Уг тоглолтонд МУГЖ С.Жавхлан, МУСТА Л.Болдбаатар, МУСТА Т.Батсайхан зэрэг нийтийн дууны урлагийн өнгийг тодорхойлогч уран бүтээлчид оролцож ая дуугаа өргөнө.