ОХУ-ын алдарт бөх И.Ярыгиний нэрэмжит "Алтан гранпри" тэмцээний эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд барилдсан Гавьяат тамирчин С.Батцэцэг алтан медаль хүртжээ. Тэрээр нэгдүгээр тойрогт оросын бөх Юлия Пронцевичийг хожиж мөнгөн медалийн төлөө барилдаанд байнгын өрсөлдөгч, Латвийн бөх А.Григорьеваг илүүрхэн ялж алтан медалийн төлөө барилдаанд оросын бөх И.Тражуковаг цэвэр яллаа. Хоёр жилийн өмнө энэ тэмцээнд мөнгөн медалийн төлөө барилдаанд А.Григорьевтэй барилдахдаа оноо илүү явсан ч дархан тохох мэхэнд нь орж цэвэр ялагдаж байсан түүхтэй.