Мэргэжлийн сумогийн их аварга Хакухо М.Даваажаргал японы сумогийн ертөнцөд шинэ рекорд тогтоов. Тэрээр домогт аварга Тайхогийн 32 түрүүлж дархалсан амжилтыг эвдэж, 33 түрүүг авлаа. Домогт аварга Тайхогийн тогтоож, олон жил эвдэж чадаагүй энэхүү амжилтыг талын Монгол хүү энэ сарын башед нэг ч унаагүйгээр 15 даван эвдэв. Гучин насыг шүүрч яваа М.Даваажаргалд ахиад ч олон түрүү байгааг мэргэжлийн хүрээнийхэн ам бардам ярьж байна.

 

      Магадгүй талын Монгол хүүгийн шинэчлэн тогтоосон энэ амжилт ийнхүү дархалагдан үлдэж байгаа биз ээ. Сумогийн дэвжээний өрсөлдөгч жилээс жилд нэмэгдэж, хүчтэй өрсөлдөгчдөөр эгнээгээ тэлж байгаа энэ цаг үед 33 бүү хэл 10 түрүүлэх ч бэрх болно гэсэн үг. Ерээд оны эхээр Монгол Улсаас Д.Батбаяр тэргүүтэй хэдэн хүүхэд хөл тавьж байсан цагаас хойш ийнхүү хорь гаруй жил өнгөрч, бид мэргэжлийн сумод олон аварга төрүүлж, шинэ шинэ амжилтыг ч сумогийн түүхэнд бичиж өнөөдөртэй золгоход хэн ч эвдэж чадамгүй гайхамшигт рекордын эзэд боллоо.

 

      Хөдөлмөрийн баатар, Монгол үндэсний бөхийн дархан аварга Ж.Мөнхбатын гэр бүлд ийнхүү ахин нэг Хөдөлмөрийн баатар төрж байна гэсэн үг. Сумогийн дэвжээнд хүч үзэж байсан залуучуудаас спортын гавьяатууд төдийгүй Хөдөлмөрийн баатар нэгээр төрөн гарсан. Харин энэ удаад М.Даваажаргалын нөр их хөдөлмөр, авьяас чадварыг Монгол Улсын төр үнэлж, хэн давтагдашгүй амжилтыг нь Хөдөлмөрийн баатар цолоор мялаах нь дамжиггүй биз ээ.

 

 

 

 

 

 

С.Баяр