"Ийм нэгэн дурлал" киноны Бүжингийн дүрээр олны танил болсон залуу жүжигчин Б.Баярмааг танихгүй хүн ховор. Тэрбээр “Ийм нэгэн дурлал”-аас гадна “Бид дөрвийн хайр”, “Мойлхон”, “ “Хайрын эрэлд”, “Дэлхийд дурласан сар”, "Миний хайр" зэрэг уран сайхны кинонд амжилттай тоглож үзэгчдээс сайн жүжигчин хэмээх үнэлгээг авсан билээ.

Тэрбээр "Playboy Mongolia" сэтгүүлээс зохион явуулсан 2014 оны "Хамгийн халуухан 10 эмэгтэй"-г шалгаруулах интернет санал асуулгад тэргүүлсэн. Тэргүүн байрын шагналаа авах үеэрээ нүүрний будаггүй эгэл даруухан зураг авахуулсан удаатай. Тэгвэл энэхүү гэрэл зургийн учиг тайлагдав. Учир нь жүжигчин бүсгүй тун удахгүй дөрөвдэх үрээ өлгийдөн авах гэж буй гэнэ. Өдгөө тэрбээр гурван охинтой бөгөөд түүнийг энэ удаад хүүтэй болох байх гэж таамаглаж байгаа аж.

Д.Ана