МУГТ Н.Төгсцогт АНУ-ыг зорьж мэргэжлийн боксд хүч үзэхээр сэтгэл шулуудсан билээ. Харин түүний менежер нь “Danny” буюу Э.Ган Oд хэмээх монгол залуу байдаг бөгөөд тэрээр Монгол улсаас анхны АНУ-дахь мэргэжлийн боксийн менежер гэнэ. Тэрээр гавьяатын гэрээ хэлэлцээр бэлтгэл сургуулилт гээд ар талын бүх л ажлыг зохицуулдаг аж.

   Э.Ган Oд нь АНУ-ын хип хопын урсгалын алтан үеийн амьд домог гэгддэг “ONYX” хамтлагийг Mонголд урьж, шоу тоглолтыг амжилттай зохион байгуулж Монгол залуучуудад танил болсон нэгэн юм.

   Ирээдүйн мэргэжлийн боксийн аврага Н.Төгсцогтын маань менежер монгол залуу байдаг бол хэвлэлийн төлөөлөгчөөр нь Монгол түмэндээ ирээдүйн Цоодол хэмээн алдаршсан нэвтрүүлэгч, МУСТА Б.Тамир ажилладаг байна. Ийнхүү Монгол залуус гадны улс орнуудад амь нэгтэй байж эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа нь сайхан сонсогдож байна. Ингээд залуучууддаа эх орондоо суугаа элэг нэгт ахан дүүсийнхээ нэрийн өмнөөс амжилтын дээдийг хүсье.