Та бидний өдөр тутмын салшгүй хэрэглээ бол яахын аргагүй компьютер, гар утас, таблет байдаг билээ. Худалдаж авсаныхаа дараа та дэлгэц зурагдах, унагааж гэмтээх зэрэг гарч болох эрсдэлээс зайлшгүй хамгаалах шаардалагатай болдог. Мэдээж та хамгийн түрүүнд дэлгэцийн наалт болон хамгаалах гэрийг дагалдуулан авдаг.

Дэлгэцийн наалт дотроо олон янз байдгийг та мэдэхүү?

Жишээ нь шилэн, зурагддаггүй, хурууны хээ гардаггүй, гар утаснаас ялгарч буй хорт туяаг багасгадаг гэх мэт олон наалтууд байдаг. Наалт болгон өөрийн гэсэн давуу талтай байдаг бөгөөд ихэнх наалтууд дээр байдаггүй зүйл нь бактер устгагч юм.

Гар утасны дэлгэц дээрх бактер нийтийн бие засах газрын усны татуургаас 18 дахин их нянтай байдаг болохыг эрдэмтэд нотолжээ. Санамсаргүй сонгосон 30 ширхэг гар утасны дэлгэцэн дээрх нянгийн нийт хэмжээг тогтоож, түүнийг бариул бо­лон бие засах газрын усны татуургын нянгийн хэмжээтэй харьцуулсан байна. Мөн эдгээр нянгууд нь хүний биед өвчин үүсгэдэг болохыг илрүүлсэн байна. Тиймээс бид бүгд гар утас, таблетийнхаа ариун цэвэрт анхаарал хандуулах цаг болжээ.

Тэгвэл танд энэ асуудалыг шийдэх нэгэн бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Энэ бол Английн брэнд Clear Diamond юм. Уг брэндийн дэлгэцийн наалт 99.9% бактерийн эсрэг хамгаалалттайгаас гадна, хурууны хээ үлдэх, зурагдах зэрэг асуудлуудыг бүрэн шийдвэрлэж чаджээ. Таны гар утас цүнхэнд байгаа түлхүүр болон өөр олон бусад жижиг зүйлүүдээс болж байнга зурагдаж байдаг бөгөөд сар хүрэхгүй хугацаанд л хуучир ч нэг л мэдэхэд дүүрэн зураас болсноороо ахиад л дэлгэцийн наалтаа солих хэрэг гардаг. Тэгвэл та Clear Diamond брэндийн дэлгэцийн наалтыг сонгсоноороо санаа зовох шаардлагагүй болж байна. Хүсвэл та дэлгэцийн наалтыг төмрөөр зураад үзээрэй. Гайхалтай зүйлийг танд харуулах болно.

Clear Diamond брэндийн энэхүү наалт нь дан ганц гар утсанд бус таны iPad, компьютерын дэлгэц дээр наах зориулалтын хэмжээтэйгээр ч үйлдвэрлэгдсэн байна. Эдгээр наалтууд нь таны дэлгэцийг ямар нэг жишүү өнцөөс харахад дэлгэцэн дээрх дүрс харлаж, харагдах боломжгүйгээр үйлдвэрлэсэн нь онцгой.Өөрөөр хэлбэл таны хийж буй зүйлийг бусад хүмүүс харах боломжгүй гэсэн үг юм.

Лавлах утас: 75753535

www.pc-mall.mn

www.facebook.com/PCmallOfficial