"Үл таних эмэгтэй" кинонд Зулцэцэг гэх эмэгтэйн дүрийг анх бүтээн урлагт хөл тавьсан. “Өдөр өдрийн наран”, "Хоёулаа унтах уу" кино, "Ану хатан" киноны Мандарваа хэмээх эрэмгий, зоригтой шадар бүсгүйн дүрд мөн "Улаан пальто" кинонд чадварлаг тоглосон жүжигчин бол О.Долгор.

Тэрбээр олон ангит кинонд тоглож байхдаа хайртайгаа учирч өдгөө хамтдаа хөөрхөн хүүхдүүдтэйгээ сайхан амьдарч буй гэлцдэг. Түүний хайрыг татсан залуу бол бидний мэдэх найруулагч, жүжигчин Б.Чинзориг. Хоёулаа уран бүтээлч болохоор хамтдаа цагийг хөгжилтэй өнгөрөөх нь тун ховор байдаг биз. Намрын болзооноос хойш завгүй явсан тэд өвлийн болзоогоор цэвэр агаарт зугаалж явна. Хосууддаа амжилт хүсье.

Д.Ана