Өвөр Монголын Улаанцав хошууны малчдыг олон жил нутагшин суусан газар нутгаа чөлөөлж өгөхийг шаардсан Засгийн газрын шаардлагыг эсэргүүцэн 100-аад өвөр Монголчууд бослого гаргажээ. 

Тэдний амьдран суугаа Хятад Монголын хилийн ойролцоох газарт цэргийн хуаран шинээр байгуулах болсон тул ийнхүү газар нутгаа чөлөөлж өгөхийг шаардсан бололтой. Цагдаа нар бослогод оролцсон өвөр Монгол иргэдийг шөнөөр гэрээс нь баривчилсан бөгөөд хүү бэр хоёрыг нь баривчилсны дараа нэгэн өндөр настай ээж цагдаагийн газар очиж хүүг нь суллахыг шаардан өөрт нь хэцүү байгааг ярьжээ.

Сүүлийн үед газар нутаг, бэлчээрээ булаалгасан малчид Засгийн газрыг эсэргүүцэх явдал өвөр Монголд ихээр гарч байгаа ба Шилийн гол аймгийн малчин эр сумынхаа захиргааныхаа гадаа амиа егүүтгэсэн хэрэг  саяхан гарсан билээ.