Оросууд нийгмийн сүлжээгээр санал асуулга явуулахад Монголчууд цагаан сараар 60 сая бууз иддэг гэсэн тооцоо гарсан байна.

Чухамдаа өмнө нь ийм тоо баримтыг хэн ч гаргаж байгаагүй гэнэ. Асуулгын дүнд 1500-1800 бууз хийдэг гэсэн хариулт голлосон байна. Уг мэдээг бичигч нь манай улсыг дунджаар 600 мянган өрхтэй, нэг айл дунджаар 1000 бууз хийн сар шинийн баяраа тэмдэглэдэг гэж үзээд энэхүү тооцоог гаргажээ. Түүнчлэн цагаан сараар хэдэн малын махаар бууз хийж, хэдэн ууц тавьдаг талаар асуусан боловч хариулт олж чадаагүй байна.

Тэрээр цагаан сараар хэдэн тонн мах, сонгино, гурил хэрэгтэй гээд тооцоо гаргахад бүхэл бүтэн санхүүгийн баг хэрэгтэй болох нь. Бас энэ их буузыг хийхэд хэдэн цаг зарцуулдаг бол. Буриадад цагт 2642 бууз хийж байсан удаа бий хэмээн asiarussia.ru сайтад бичсэн байна.