Унгарын Дебрецен хотод Иштван Бочкаин нэрэмжит Олон улсын “А” зэрэглэлийн 59 дэх удаагийн тэмцээн энэ сарын 4-7-ны өдрүүдэд боллоо. Тэмцээний 48 кг-ийн жинд оролцсон ОУХМ н.Ган-Эрдэнэ мөнгөн медаль, 52 кг-ийн жинд спортын мастер н.Нурлан хүрэл медаль, 56 кг-ийн жинд ОУХМ н.Идэрхүү алтан медаль, 64 кг жинд ОУХМ н.Чинзориг алт, 69 кг-ийн жинд ОУХМ н.Түвшинбат мөн алтан медаль, 81 кг-ийн жинд н.Эрдэнэбаяр хүрэл медаль хүртлээ.

Ийнхүү манай улсын шигшээ багийн тамирчид 3 алт, 1 мөнгө, 2 хүрэл медалийн амжилтаар тэмцээнд оролцсон 20 орноос багийн дүнгээр тэргүүн байрыг эзэлсэн юм.  Мөн тус тэмцээний шилдэгийн шилдэг тамирчнаар н.Идэрхүү шалгарсан байна.