Өнөө цагт уртын дуугаа уламжлан хойч ирээдүйдээ таниулан өвлүүлэх их үйлсэд хувь нэмрээ оруулж яваа уран бүтээлчдийн нэг бол  уртын дуучин, МУСТА Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нар. 

Тэднийг гэр бүлийн хосууд гэдгээр нь түмэн олон андахгүй сайн мэднэ. Гэр бүлээрээ уртын дуугаараа уран бүтээлээ туурвиж сонсогч олныхоо мэлмийг мялааж байгаа дуучид шинэ клипээ цацлаа.

Нийтийн дууны уран бүтээл дээр ажиллахгүй үндэсний өв соёлоо хадгалан ардын урлагтаа хүчин зүтгэж яваа хос дуучидынхаа фэнүүдэд дуулгахад  Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нар "Говь" компаний нүүр царайгаар тодорчээ.

Ингээд язгуур урлагаа хөгжүүлэх их үйлсэд нь уншигчдынхаа өмнөөс амжилт хүсье.