Нэгэн үе "Дахиж би дурламааргүй байна", "Будаггүй уруулын амт", "Гуравхан жил" зэрэг хит дуугаараа залуусын сонсох дуртай дууны жагсаалтанд тэргүүлж явсан өдгөө ч фэнүүд нь шинэ уран бүтээлийг нь хүлээж суудаг дуучин бол С.Бичүү. Тэрбээр шинэхэн уран бүтээлээрээ тун удахгүй сонсогч түмэндээ бэлэг барихаар зэхэж тун чиг завгүй хөдөлмөрлөж явна.

Шинэ уран бүтээлийнх нь талаар утсаар түүнтэй холбогдож тодрууллаа. МУСТА дуучин С.Бичүү: "Удахгүй шинэ клипээ сонсогчиддоо хүргэхээр ажиллаж байна. Дуучин Х.Төмөр агсны дуулж байсан "Сарнай цэцэг" дууг өөрийн өнгө, аялгуугаар шинэчилж дууллаа. Энэ дууг дуулахыг Чингис Жагаа ах маань зөвлөсөн юм. Хуучны сайхан дуу болох "Сарнай цэцэг" дууг түмэн олон маань мартах учиргүй ээ дахин амилуулж олны хүртээл болгоё гэсэн санааг хэлсэн ахдаа маш их баярласан. Энэхүү зөвлөгөөгөөр хуучны сайхан аялгууг нь эвдэхгүй өөрийн стиль жанартаа оруулж дуулсан байгаа" гэлээ.

"Цагаан сарнай" дууны хөгжмийн найруулгыг Ц.Байдраг, клипийг "Эрхэс" интертаймэнт дүрсүүлжээ. Дууны клипийг "хөгжилтэй"-гээр бүтээсэн бөгөөд инээд бэлэглэхээр зорьжээ.

Дашрамд дуулгахад, дуучин С.Бичүү ирэх гуравдугаар сарын 05-нд өөрийн бие даасан тоглолтоо хийхээр товлосон байна. Тэрбээр өөрийн 10 гаруй жилийн хугацаанд туурвисан бүтээлээ энэ үдэш эгшиглүүлэх юм.

Сарны нарны гэрэлд

Саатан мишээсээр байгаад
Сайхан сарнай алжааж
Салхи минь түүнийг энхрийлээч

Хүүхэд эрвээхэй хоёртой
Хөгжин тоглосоор байгаад
Хөөрхөн сарнай алжааж
Хөнгөн салхи минь түүнийг бүүвэйлээч" хэмээн Х.Төмөр агсны дуулсан "Сарнай цэцэг" дууг сонирхуулья. Тун удахгүй бид уг дууны орчин үеийн хэлбэрт оруулан дуулсан шинэлэг, өвөрмөцөөр дүрсжүүлсэн клипийг үзэх болно.

Х.Даваанаа