Жүжигчин Бат-Өлзийгийн хүү драмын театрын залуу жүжигчин Б.Тамирыг уншигч та таних биз. Түүний уран бүтээлийн зам нь дардан байдаг ч гэр бүлийн асуудал нь тийм ч шулуун байдаггүй. Анхны эхнэр жүжигчин Г.Золзаяагаас салж охиноо ээж дээр нь үлдээсэн. Удаах хайртаараа жүжигчин залуу мөн л мэргэжил нэгт бүсгүйг сонгож олон нийтэд миний хайрт хэмээн Н.Мөнхсоёлыг танилцуулж байсан билээ. Харин хосууд өнгөрсөн онд хоёр тийш болсон гэх бор шувуу нисч байсан ч энэ талаар хэн хэн нь ч ам нээгээгүй юм. Тэгвэл Н.Мөнхсоёл олны асуултаас залхсан бололтой.

Тэрбээр "Нэг хэсэг бид хоёр хоёулаа маш их завгүй ажилласан. Тамир маань “Аз жаргалын шок”, дараа нь “Миний ах атаман” гээд хоёр том төслийг найруулсан. Би бас “Мөрдөгч” киноны зураг авалт гээд их завгүй байсан. Тэгээд жаахан үл ойлголцох байдал гарсан. Тэрнээс бид хоёр айхтар сүйдтэй юмнаас болж салаагүй. Бие биедээ жаахан тунирхаад л, хоёр талд байж байгаад л хоёр тийшээ болчихсон доо. Тэрнээс хойш хоёулаа уулзаад дахин шинээр эхлэе гэж ярилцсан ч шийдэлд хүрээгүй" гэлээ.

Д.Ана