Улаанбаатарт залуусын ЛАЙК давалгаа өрнөсөөр 10 мянган дэмжигчдийг эгнээндээ нэгтгэлээ. Эхлээд төдийлэн удаагүй байгаа ч содон нэртэй “Лайк-д нэгдэцгээе” аян хүрээгээ тэлж урлаг соёлын оддыг ч хамруулаад авсан. Өчигдөр л гэхэд залуусын сонсох дуртай “Мотив” хамтлаг, “ТВ коктейль” хамтлагийн уран бүтээлчид Лайк-д нэгдэцгээе” аяны уриалгыг дэмжиж нэгдсэн.

Харин өнөөдөр “Х-Түц” хамтлагийн жүжигчин, МУГЖ Л.Баттулга /Аглуу/, МУГЖ И.Одончимэг, “Найзууд” театрын жүжигчин Э.Ууганбаяр, зохиолч Д.Шүүдэрцэцэг, “Мисс Монголия-2010”-ийн тэргүүн мисс Б.Бадамцэцэг, “Акапелла” хамтлагийн дуучин Э.Мөнхтөр /Төрөө/, “Ертөнц” цомгийн зохиолч Г.Онон нарын уран бүтээлчид “Лайк-д нэгдэцгээе” аянд нэгдлээ. Тэд тус аянаас дэвшүүлсэн “Мод тарьсанд like”, “Авлигагүй бол like”, “Архигүй бол like”, “Оюутны 70 like”, “Таны оролцоонд like” гэх таван чухал уриалгыг дэмжиж буйгаа илэрхийлээд, залуусыг ч мөн адил нэгдэхийг уриаллаа.
Хэрвээ та “Like-т нэгдэцгээе” аянд нэгдэж амжаагүй байгаа бол фэйсбүүкийн http://www.facebook.com/LikeMongolia цахим хуудаст зочлоорой. “LIKE-т НЭГДЭЦГЭЭЕ”