Манай улсын сар шинийн баяр урд хөршийн цагаан сартай давхцаж байгаа учраас хилийн боомтууд хаалттай байсан. Урд хөрштэй хиллэдэг боомтууд баярын гурван өдөр амраад өнөөдрөөс нээгдэж, ердийн хуваарийн дагуу ажиллаж эхэллээ.

Баярын өдрүүдэд авто замын боомтууд хуваарийн дагуу ажиллах бол төмөр замын боомт амралтгүй ажиллах юм.