"Мөрөөдлийн театр"-ын авьяаслаг хамт олон цоо шинэхэн шоу драмаа үзэгчдийн хүртээл болгохоор бэлэн болжээ. "Цаг өөр болжээ" шоу драм энэ сарын 07-ноос эхлэн тайзнаа тавигдах юм. 

Зохиолч Папаян, ерөнхий найруулагч Бен жонсон, Дүрүүдэд Г.Эрхэмбаяр, А.Баттөмөр, Г.Алтаншагай, А.Бямбацогт, Б.Навчаа, Э.Намуун, Г.Даваазул, О.Үржинханд, Ч.Баярмаа, Ч.Мөнхбат, Е.Лхагвадорж, Н.Ану нар тогложээ. 

Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан нээлтээ хийж буй тус шоу драмын эхний үзэгчид хосууд байх бололтой. Цоо шинэ шоу драмыг хамт олноороо, хайртай дотны хүмүүстэйгээ тухлан хамтдаа үзээрэй хэмээн урьж байна.

Тоглолтын тасалбарыг тусгаар тогтнолын ордоны 1 давхарт билетийн кассаар худалдаалж байгаа аж. 

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 9193-6767 дугаараас лавлах боломжтой.