Урлагийн ертөнцөд хүч төрөн гарч ирж байгаа хамтлагийн нэг бол "Fly" хамтлаг  билээ. Тус хамтлагийн залуус удахгүй болох олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан монголын бүх сайхан ээжүүддээ зориулан "Уяхан сайхан ээж" шинэ уран бүтээлээ цацаж эхэллээ. Тус дууны үг, аяыг "Гурван бүдүүн" хамтлагийн дуучин А.Мөнгөншагай ээжийнхээ гэгээн дурсгалд зориулан бичсэн байна.

    Тэд дараагийн уран бүтээлдээ Motive хамтлагтай хамтран нэгэн гайхалтай дууг сонсогчиддоо хүргэхээр бэлтгэл ажилдаа орсон байна. Ингээд та бүхэндээ Fly хамтлагийн "Уяхан сайхан ээж" дууг хүргэж байна.