“Х-Түц” продакшны авьяаслаг, чадварлаг уран бүтээлчид цоо шинэхэн шоу тоглолтоо үзэгчддээ толилуулж байна. “Супер ээж” хошин шоу тоглолт инээд хөөр, баяр баясал бэлэглэсээр л танхим дүүрэн үзэгчид алга ташилт нижигнүүлэн уран бүтээлчид баяр хүргэж байгаа нь үзэгчдэд хэр таалагдаж буйг илтгэнэ.

Тус тоглолтын тасалбар эрэлт ихтэй байна. Эх хэлээ умартах дөхсөн харийн соёлыг шүтэгсэд, эрх мэдэлтнүүдийн “утсан хүүхэлдэй” болж яваа төрийн албан хаагчид, үр хүүхдүүдийнхээ төлөө үсээ цайтал зүтгэсэн хөөрхий ижий гэх мэт бидний өдөр тутмын амьдралд тохиолддог, бүр дэргэд минь байгаа тэрхүү асуудал бэрхшээл басхүү аз жаргалын утга учир, үнэ цэнийг инээд хөөртэй хамт ухааруулж өгч буй шоу тоглолтыг үзэх гэсэн олны цуваа тасрахгүй соёлын төв өргөө үзэгчдийн хөл дарагдаж байна.