Урлагийн бүх төрөлд уран бүтээлээ туурвиж ажиллаж амьдардаг мянга мянган залуучуудын дуу хоолой болж 10 гаруй салбар зөвлөлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж буй “Монголын урлагийн залуучуудын холбоо”-ны салбар зөвлөл АНУ-д байгуулагджээ.

  Тус салбар зөвлөлийг МҮОНТ, ETV, Шинэ дэлхий зэрэг телевизүүдэд хөтлөгч, нэвтрүүлэгчээр ажиллаж Монголд анх удаа, 6500 миллийн аялал зэрэг олон арван телевизийн төсөл хөтөлбөрийг санаачлан амжилттай хэрэгжүүлсэн МУСТА Б.Тамир тэргүүлэн ажиллахаар болсон байна. МУСТА Б.Тамирын хувьд өнгөрөгч оноос эхлэн АНУ-ыг зорьж ажиллаж амьдарч байгаа бөгөөд АНУ-д амьдран суугаа олон арван урлагийн залуучуудыг нэгтгэж соёл урлагийн шинэ шинэлэг төсөл хөтөлбөрүүдийг АНУ-д төдийгүй эх орондоо хэрэгжүүлэхээр ажилдаа оржээ.