Олон сайхан уран бүтээлээрээ сонсогчдын хэдийнээ танил болсон МУСТА С.Зоригийн "Хань" минь уран бүтээлийн хандивын тоглолт түмэн олондоо хүрэхэд бэлэн болжээ.

   Тус тоглолтонд нийтийн дууны урлагийн төлөөллүүд болох МУГЖ Батбаяр, МУГЖ Батсүх, ЦДБЭЧ Баттулга, МУГЖ Чаминчулуун, СТА Ганцог, болон ДБЭТ-ын гоцлол дуучин СТА Хүрэлбаатар, "Сэтгэлийн уянга" хамтлаг зэрэг уран бүтээлчид оролцох ажээ. Тоглолт 4 дүгээр сарын 4, 5-ны өдрүүдэд 19 цагт UB palace-ын концертын их танхимд болох юм байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг: 89151858 утаснаас авах боломжтой