Дуучин Д.Гантулга буюу Тулгаа эр цэргийн баярт зориулж “Он жав” VIP cover тоглолтоо өнөө орой залуустаа зориулан тоглох гэж байгаа билээ.

Түүнийг “Нарны жим” ОАК-ны Орсоогийн дүрд чадварлаг тоглосон бөгөөд “Он жав” хэмээх киноныхоо дууг өөрөө дуулж олны хүртээл болгосон гэдгийг уншигчид андахгүй мэднэ. Тэрбээр анх тавдугаар ангидаа ятга дарж дуулаад алтан медаль авсанаасаа хойш урлагт дурласан гэдэг.

Дуучин залуу маань “Universe best songs”, “Авьяаслаг Монголчууд”, “Оддын эрэлд” зэрэг тэмцээнд оролцож өөрийгөө сорьж, олны танил болсон нэгэн. Нэг хэсэг түүнийг үзэгчид уйгагүй тууштай залуу хэмээн их магтдаг байсан гэсэн шүү.

Гитар бол түүний эхнэр. Тулгаа гитаргүйгээр өөрийнхөө амьдралыг төсөөлдөггүй нэгэн. Хар багаасаа аавыгаа дагаад л аавынхаа гитарыг булаацалдан өссөн хэмээн дурсан ярьдаг.

Дашрамд дуулгахад, Анхны бие даасан "Он жав" тоглолтондоо шинэ шинэ хөгжмүүдийг дуугаргахыг зорьж буйгаа дуулгасан. Тоглолтын тасалбарыг “Stadium” ресторан болон 88118587 дугаараас авч болохоос гадна ширээгээ урьдчилан захиалах боломжтой гэдгийг дуулгая.

Д.Ана