Бүх цаг үеийн хамгийн “том” дуурийн нэг гэгддэг суут Ж.Вердийн “Трубадур” дуурийг өнөөдөр УДБЭТ-ын тайзнаа 17:00 цагаас тоглох гэж байна. Ди Лунагийн дүрийг Э.Амартүвшин, Леонорагийнхыг Ш.Нарантуяа, Азученагийн дүрийг Д.Долгормаа, Манрикогийн дүрийг Б.Батжаргал нар бүтээнэ.

   “Трубадур” нь дөрвөн бүлэг найман үзэгдэлт дуурь бөгөөд дуурийн үйл явдал XV зууны Испани оронд өрнөдөг. Иргэний дайн, хайр сэтгэл, өшөө хорсол, үзэн ядалт бүхэн энэ дуурьт багтсаны зэрэгцээ Манрико, гүнтэн Ди Луна хоёр ах дүү хэдий ч үүнийгээ мэдэхгүй. Хөгшин цыган  Азучена хоёр хүүгийн ааваас эхийг нь хөнөөсний өшөөг авахаар бяцхан Манриког хулгайлж, өсгөн хүмүүжүүлсэн учраас тэр юм. Тэд Леонора гэх үзэсгэлэнт эмэгтэйд сэтгэл алдарч, хайр дурлалынхаа төлөө эцсээ хүртэл тэмцэлдэж, ах Ди Луна нь төрсөн дүүгээ хөнөөдөг.    

Тасалбарыг УДБЭТ-ын касс болон www.monda.mn-р худалдаалж байна