Өвөрмөц дүр төрх, этгээд хувцаслалт, гайхалтай биеийн харьцаагаараа гадны загварын агентлагийнхний хараанд өртсөн загвар өмсөгч бол С.Төгс. Өдгөө Сингапурын загварын агентлагт загвар өмсөгчөөр ажиллаж яваа.

Өөрийнхөө бухимдлыг болон баяр хөөрөө цахим хуудаснаа нийтэлж санаа бодлоо шулуухан хуваалцдаг олны танил бүсгүй. Загварын ертөнцийн төгс хосууд хэмээн нэрлэгдэж байсан үе бий. Тодруулбал, загвар өмсөгч бүсгүй маань Н.Эрдэнэцогттой амьдрал эхлүүлж байсан билээ. Хөөрхөн охинтой болсон хосуудын амьдрал удаан үргэлжлээгүй хоёр тийш болсон нь олон хүнийг гайхшралд оруулсан. Олон хүн эргэн нийлэх байх гэж харж байсан ч өнөөг хүртэл эргэж нийлээгүй байгаа юм.

С.Төгс "За Ээгийд хандаж хэлэхэд чи шууд бичиж байгаа бол би ч бичье. Чи охиноо харахаас илүү найзуудтайгаа буудалд архидахыг илүүд үздэг байсан. Хэзээ ч хажууд байгаагүй. Тэгэхээр чи чадаагүй юм чинь хэдэн сарын турш чадаад ирсэн хүнд нь зай тавь даа. 17-той жоохон охин байгаа биш хэзээ нэгэн цагт сална гэж нийлэх үү? Тэр хүүхдээ бай болгоод гээд байгаа хүнд би охиныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавина. Би хэн нэгэнтээ нийлэхэд охин яахлаараа бай болдог юм? ойлгохгүй байна. Аан зөндөө урмын үг хайрласан тэр олон зуун хүнд баярлалаа. Би үнэхээр жаргалтай байгаа" хэмээн шинэхэн амрагаа өмөөрөн бичиж байсан удаатай. Жоохон байхаасаа үерхэсэн хосуудын дунд бие биенээ үзэн ядалтлаа ямар учир ургасныг бид таашгүй. Харин дараах гэрэл зураг дээр өнөөг С.Төгсөө үнэхээр "жоохон" байжээ. Одоогийн төрхтэй нь харьцуулаад харсан хүн болгон жоохон охин байсан байна гэлцэх юм аа.

Д.Ана