Хэдхэн хоногийн дараа болох “Инээдмийн баяр”-ын өдөрт зориулсан хошин урлагийн жүжигчид, нийтийн дуучид, элэглэлийн жүжигчид, хөгжмийн болон бүжгийн урлагийн шилдэг уран бүтээлчдийн хамтарсан тоглолт Монгол бөхийн өргөөнд 4 сарын 1-нд 19:00 цагаас ганцхан удаа болох нь ээ. 

   Урлагийн бүх төрлийн төлөөлөл болсон 100 орчим уран бүтээлчид оролцох тус тоглолтын видео реклам цацагдаж эхэллээ. Ийнхүү урлаг соёлын мэдээ мэдээллийн нэгдсэн Урлаг.мн сайтын 5-н жилийн ойн хүндэтгэлийн “Инээдмийн баяр”-т зориулсан тоглолтын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг 88004147, 89004147, 99004147 дугааруудад холбогдож лавлаарай.