Монгол түмний минь хайртай дуучдын нэг МУГЖ У.Далантай, МУГЖ С.Эрдэнэцэцэг нар тэртээх 23 жилийн өмнө "Сэтгэлийн үг" хэмээх сайхан дуугаа амьдруулж байсан бол өдгөө энэ дууг мэдэхгүй, дуулах дургүй хүн гэж байхгүй болжээ.

    Дуу дурсамж агуулдаг гэдэг. Тэгвэл эрхэм гавъяатуудын маань дууг сонсч залуу насаа өнгөрөөж, дурсамж бүхэн нь сэдэрдэг цөөнгүй сонсогчид байдаг биз ээ. Харин тэд 23 жилийн дараа "Сэтгэлийн үг" дуугаа хамтран дуулж амьдруулсан бол "Сэтгэлийн үг" тоглолтоо ирэх 4 дүгээр сарын 15-ны өдөр 19:00 цагт "Монгол бөхийн өргөө"-нөө хийхээр товложээ.

   Тоглолтонд: МУГЖ С.Вандан, Д.Дуламсүрэн, МУГЖ С.Жавхлан, Г.Эрдэнэчимэг, МУСТА Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, дуучин Д.Болд, Э.Чулуунчимэг гэсэн нийтийн дууны төлөөлөл болсон гэр бүлийн хос дуучид оролцож үе үеийн хит болсон уран бүтээлээсээ толилуулах нь ажээ.