Мисс П.Шүүдэрцэцэг хэмээн цоллогддог ч түүнийг бид дэлгэцийн олон дүрийг чадварлаг бүтээснээр нь мэдэх болсон билээ. Үзэсгэлэнт бүсгүй маань сүүлийн үед уран бүтээлийн ажил гээд завгүй яваа.

Энэ их ажлынхаа хажуугаар тэрбээр өөрийн нүүр будалтыг хэрхэн хийдэг талаараа охид бүсгүйчүүдэд зөвлөгөө өгч өөрийн цахим хуудаснаа бичлэг хийн оруулжээ. Ингээд түүний нүүрээ хэрхэн зөв будаж үзэсгэлэнтэй харагдах талаар зөвлөгөөг хамтдаа сонирхоцгооё.