Топ модель Д.Болормаагийн хайртай шавь гэгддэг загвар өмсөгч О.Амгаланбаатарыг "Монгол фильм" групп, найруулагч Д.Золбаярын "Учиртай гурав" киноны гол дүр буюу Юндэнд тоглосоноор нь хүмүүс таних болсон.

Орчин үеийн Юндэнгийн дүрийг бүтээсэн залуу “Big fish”, "ТЭНГРИ” түүхэн кинонд баатрын дүрийг бүтээгээд авсан авьяаслаг нэгэн. Тэгвэл тэрбээр саяхан нээлтээ хийсэн "Содура" кинонд тоглосон билээ.

"Их сургуулиа төгссөн жил дипломоо тоохгүй хаячихсан. Гэхдээ тэр жилдээ дипломноосоо ч илүү зүйлийг олсон гэж боддог. Ажил хайж явахдаа санамсаргүй рекламанд тоглохоор болсон юм. Дараа нь найз нөхдийнхөө хүрээллээр дамжуулан загварынхантай холбогдож загварын тайзанд гарч мөн тэр шугамаараа хүмүүстэй холбогдож явсаар эхний хоёр кинондоо тоглосон доо" хэмээн өөрийнхөө анх урлагт хөл тавьсан тухайгаа хуучилжээ.

Тэрбээр анхны бүтээлээ үзэхдээ сандал доогуураа орох нь холгүй үзсэн гэнэ. Үүнээс хойш өөрөө өөрөөсөө ичихгүй, цэх суугаад үзчих хэмжээний дүр бүтээх юмсан гэж хичээж явах болсон аж.

Д.Ана