БАРУУН АЙМГУУДЫН­­­­ НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Салхи өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Салхи өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Халх голын саваар 6-11 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө бүх нутгаар 27-32 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 17-22 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр 25-30 градус, зүүн хэсгээр 30-35 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

2013 оны 6 дугаар сарын 07-ноос 6 дугаар сарын 11-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

7-нд нутгийн хойд хэсгээр, 8-нд ихэнх нутгаар, 9,10-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Салхи 7-нд говь талын нутгаар, 8-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 7-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна. Хугацааны эцсээр баруун зүгийн нутгаар дулаарна.