Тайландад цэрэг татлага нь өвөрмөц хэлбэрээр явагддаг. Тодруулбал цэрэгт сайн дураараа явбал арми, агаарын хүчиний алинд алба хаахаа сонгож болдог байна. Харин цэргийн зарлан авсан эрчүүд сугалаа сугалдаг бөгөөд хар карт сугалсан тохиолдолд цэрэгт явахгүй, харин улаан карт сугалсан тохиолдолд энхийг сахиулах ажилд даачлагддаг байна. Эрэгтэй төрөөд эмэгтэй болсон, эмэгтэй төрөөд эрэгтэй болсон эсэх нь хамаагүй цэрэг татлагад ордог байна. Мөн лам нарыг ч цэрэгт явуулдаг ажээ.