Хятадад 15 настай охин гоо сайхны хагалгаанд орсон талаарх мэдээ интернэтээр ихээхэн шуугиан дэгдээж байна. Хятадууд голчлон хэрэглэдэг Weibo хэмээх олон нийтийн сүлжээ сайтад энэ охин аль хэдийнэ 400 мянган дагагчтай болжээ. 

Эрүүндээ мэс засал хийлгэн V хэлбэртэй болгосноос гадна нүдний давхараа оёулсан зэрэг гоо сайхны мэс заслын зургаа олон нийтийн сүлжээ сайтад нийтэлсний дараа олон хүн түүнийг гоё болсон талаар шагшин магтжээ. Түүнчлэн тэрээр сайхан охин болсноор хуучин найз залуутайгаа дахин үерхэх болжээ.