“Залуу хүн” нэртэй цуврал лекцийг МЗХ-ноос долоо хоногт нэг удаа тогтмол зохион байгуулдаг. Энэ долоо хоногийн  “Залуу хүн”-ий  зочноор “Кинг Кидс” Англи хэлний бүрэн дунд сургуулийн захирал Ц.Хулан уригджээ. Тэрбээр “Дэлхийн хэл-англи хэл ” сэдвийн хүрээнд илтгэл тавьж, залуустай нээлттэй ярилцлага өрнүүлэх юм байна.

Ц.Хулан дунд сургуулийн сурагч байхаасаа англи хэлний теле сургалтыг явуулж ирснийг хүмүүс сайн мэднэ. Тэрбээр 1998 оноос эхлэн МҮОНТ-ийн эфирээр үеийн багачууддаа англи хэл зааж эхэлсэн юм. Ц.Хулан  энэ удаа англи хэлийг төрөлх хэл шигээ эзэмшсэн туршлага, мэдлэгээсээ хуваалцах гэж байна. Залуу хүн цуврал лекц  баасан гарагийн  17 цаг 37 минутад МЗХ-ны Залуус танхимд болно.