Өнөөдөр болох үйл явдлаас

-Хүний эрхийн Үндэсний комисст өнөөдөр 09.00-14.00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн асуудлаар "Тэгш дүүрэн" хөтөлбөрийнхөн болон төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийнэ.

-"365 Нээлттэй мэдээллийн төв"-д 11:00 цагт Сайн цагийн 1000 Бурхан суварга босгох гэж байгаа талаар хэвлэлийн бага хурал зарлав.

-МХЕГ-ын Даргын зөвлөлийн хурал 10:00-11:00 цагт Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалгаар Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2011-2012 онд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад хийсэн шалгалтын дүнгийн тухай, мөн Архангай, Говьсүмбэр аймагт боловсролын чиглэлээр хийгдсэн хяналт шалгалтын дүнгийн тухай тус тус хэлэлцэнэ.