Би 27 настай. Нөхөр бид 2 суугаад 7 жил болж байна. Одоо 5 настай нэг охинтой. Бид 2 миний санаж байгаагаар 3 сар секс хийгээгүй. Үнэхээр физиологийн хэрэгцээ гэж байдаг л юм байна. Би нөхөртэйгөө олон удаа ярьж хөөрч үзсэн боловч удахгүй эсвэл өнөөдөр секс хийнэ гэж дандаа худлаа ярьдаг.

 Тэгээд юу ч болдоггүй. Би аргаа бараад ядаж намайг жирэмсэн болгоод өг гэж уурлаж үзсэн. Миний нөхөр өөр хүнтэй биш би тэрийг нь баталгаатай мэдэж байна. Ажлын бус цагаар байнга гэртээ байдаг. Үргэлж утсаар ярьж, мессеж бичдэг нэг ёсондоо бусад талаар харилцаа нээх муу биш.

Би янз бүрийн дотуур хувцас өмсөж, янз бүрийн арга хэрэглээд байхад ямарч шинжгүй л байгаад байна. Өдөр бүр олон удаа надад хайртай гээд үнсдэг гэсэнч шөнө нь орондоо ороод л орны 2 талд унтдаг. Чи насаараа ийм байх гээд байна уу гэхээр үгүй удахгүй чамайгаа жаргаана л гэдэг. Гэхдээ ийм юм яриад олон жил болж байна. Өмнө нь ядаж сардаа нэг ойртдог л байсан. Би нөхөртөө маш их хайртай болохоор өөр хүнтэй болох ямар ч бодолгүй.

Цаашдаа ч ганцхан энэ хүнийг л хайрлах байх. Өөр эрчүүд яаж мэддэг юм бүү мэд утсаар яриад танилцая найзууд болцгооё гэж яридаг л юм. Би үргэлж үгүй гэдэг. Нөхрийг ингээд байхаар нэг удаа ч өөр хүнтэй уулзаж ярилцах бодол хүртэл төрдөг. Та бүхэн 20 гарчаад ямарч энхрийлэл таашаалгүй амьдарсаар хөгширч чадах уу.