Одоо 26-настай залуу өөрийн гэсэн ажлаа хийгээд ханиа хайж яваа эр хүн. Би 4 сарын өмнөөс нэг эмэгтэйтэй уулздаг болов оо. Эхний үед ч ёстой нөгөө тогос шиг л байсан юм. Харин эцэг, эхтэйгээ танилцуулаад орж гарч эхэлсэн чинь хар нь танигдаж эхэлж байх шиг. Манайд ирж хонохдоо аавын минь хажуугаар хагас нүцгэн тоох ч үгүй яваад байх юм. Настай хүний хажуугаар лэвчик бантаажтайгаа гүйгээд байгаа хүүхнийг харсан ээж энэ одоо яасан сонин хүүхэд вэ арай л эх захгүй юм аа ер нь чи сайн судалсан уу гэж үглэх боллоо. Энэ үглээ дуусаагүй байхад хэд хоногийн өмнө манайд согтуу ирсэн арай хийж өрөөндөө оруулж нууж байтал ээж орж ирээд мэдчихсэн. Тэгээд айлын ч болоогүй байхад нүцгэн гүйгээд байсан одоо архи уучихсан согтуу ирж байгаа эм хүн анх удаа харлаа чи манайд тохирохгүй хүн байна гээд ээж загнаж гарсан. Тэгсэн танай хүү чинь юу ч чаддаггүй мангар бацаан бас үүнийгээ өмөөрнө өө боль боль гээд хашгичаад явсан. Би ч тэсэлгүй хайртай болчихсон болохоороо уучлалт гуйгаад гэрт нь очиж хонохоор боллоо орой нь ажлаа тараад яваад очтол нэг залуу тэднийд байж байх юм. Хамаатан садангийнх нь хүн байх гээд нээх их тоосонгүй ээ тэгээд унтах боллоо би оо орчихоод гараад иртэл тэр 2 бүүр үнсэлцэж байдаг байгаа гэнэт нүд харанхуйлаад уур хүрч бачимдаад гарсан. нэг хартал харин гэртээ ирцэн байсан. ийм хүүхэнтэй суух гэж гэрийнхэндээ танилцуулдаг ч тэнэг хүн юм аа.