Жүжигчин Бат-Өлзийгийн хүү драмын театрын залуу жүжигчин Б.Тамиртай хайр сэтгэлийн холбоо үүсгэсэн Н.Мөнхсоёл сүүлийн үед дэлгэцийн бүтээлийн од болоод буй гэнэ шүү.

Тэрбээр "Нэг хэсэг бид хоёр хоёулаа маш их завгүй ажилласан. Тамир маань “Аз жаргалын шок”, дараа нь “Миний ах атаман” гээд хоёр том төслийг найруулсан. Би бас “Мөрдөгч” киноны зураг авалт гээд их завгүй байсан. Тэгээд жаахан үл ойлголцох байдал гарсан. Тэрнээс бид хоёр айхтар сүйдтэй юмнаас болж салаагүй. Бие биедээ жаахан тунирхаад л, хоёр талд байж байгаад л хоёр тийшээ болчихсон доо. Тэрнээс хойш хоёулаа уулзаад дахин шинээр эхлэе гэж ярилцсан ч шийдэлд хүрээгүй" хэмээж байсан билээ.

Хосууд өдгөө харилцаагаа бүр мөсөн тасалсан бөгөөд жүжигчин бүсгүй будаггүй төрхөө олонд дэлгэх болов.