Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/ жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Үндэсний дээд лигийн тэмцээн энэ жилээс эхлэн “Хүрхрээ” үндэсний дээд лигнэрийн дор явагдахаар боллоо. “Хүрхрээ” үндэсний дээд лиг тавдугаар сарын 16-наас эхэлж, амралтын өдөр бүр тоглолттой байх юм.

  Монголын хөлбөмбөгийн холбоо,“Арвайн үндэс” компани өчигдөрдөрвөн жилийн хугацаатай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг үзэглэсэн нь тус холбооны хувьд чухал үйл явдал байлаа. Шинэ удирдлага, зохион байгуулалттай болсон МХБХцаашид олон шинэчлэл хийхээр төлөвлөсний нэг нь Дээд лигийн тэмцээний шагналын санг нэмэгдүүлэх, хөлбөмбөгийголон улсын стандартын түвшинд хүргэхзорилт бөгөөд МХБХ, “Арвайн үндэс” компаниуд хамтран ажиллах гэрээ байгуулснаар лигийн шагналын санд өөрчлөлт орох нөхцөл бололцоо бүрдэж байгаа юм.

  Энэ жилийн “Хүрхрээ” үндэсний лигийн тэмцээнд "Дэрэн", "Соёмбын Барсууд" клубууд нэмэгдсэнээр нийт есөн баг өрсөлдөх болж байна. Үүнээс зургаан баг нь бүрэлдэхүүндээБразил, Япон,Орос зэрэг орнуудын 10 гаруй легионер тамирчдыг багтаасан бол "Хоромхон”, "Дэрэн"багуудын ерөнхий дасгалжуулагчаар гадаадын туршлагатай дасгалжуулагчид ажиллахаар уригджээ.

 Үндэсний Манлай Үйлдвэр “Арвайн үндэс” компани урлаг, спорт тэр дундаа хөлбөмбөгийн спортыг дэмжих үйлсэд хувь нэмрээ оруулж ирсэн, нийгмийн хариуцлагыг дээдэлдэг хамт олон бөгөөд үүний бодит нэгэн жишээ нь өнгөрсөн жил болсон “FIFAWORLD CUP-2014” тэмцээний шууд дамжуулалтын ивээн тэтгэгчээр амжилттай ажилласан явдал юм.