Их Британийн Britain’s Got Talent телевизийн шоуд оролцсон Оросын бүжгийн хамтлагийн тоглолтын бичлэг интернэтийн жинхэнэ хит болжээ. Энэ сарын 09-ний өдөр YouTube дээр тавигдсан уг бичлэгийг одоогоор дөрвөн сая орчим хүн үзээд байгаа аж. Томск хотын “Юди” бүжгийн хамтлаг шүүгчдийг алмайруулж орхисон гэрлийн болон өнгөний хослолуудыг ашигласан үзүүлбэрийг толилуулав.

Шүүгч нар тус хамтлагийг дараагийн шатанд дуу нэгтэй шалгаруулахдаа хэзээ ч ийм зүйл үзэж байгаагүй хэмээн бахаджээ. Уг шоуны продюссер бөгөөд телевизийн хөтлөгч Саймон Коуэлл Britain’s Got Talent буюу “Авьяаслаг британичууд” телевизийн шоуд зөвхөн тус улсын ард иргэд оролцохгүй, хэн дуртай нь авьяасаа үзүүлэх боломжтой гэдгийг онцолжээ.