Бүсгүйчүүд гоо сайхан харагдахын төлөө асар их тэвчээрийг гаргадаг. Мэс заслын, шивээсний ширээ гээд их, бага мэс засал хийлгэж асар өвдөлтийн дараа өөртөө сэтгэл хангалуун болж толгой дээгүүр алхдаг. Судалгаанаас харахад өөрийнхөө төрлөх гадаад төрхөндөө сэтгэл хангалуун явдаг бүсгүй тун цөөхөн болохыг эрдэмтэд тогтоосон байна . Учир нь охид бүсгүйчүүд илүүг хүсдэг. Тэдний энэхүү гоо сайхны төлөөх шуналыг гүйцэлдүүлэх үйлчилгээ өдрөөс өдөрт нэмэгдсээр. Түүнчлэн ямар ч хямралын үед бүсгүйчүүдийн гоо сайхныг түшсэн бизнес дампуурдаггүй байна.

Гэхдээ охид бүсгүйчүүд илүү ихийг хүссэнийхээ төлөө золиос гаргаж байна. Золиос тэдний гоо сайхнаар тогтохгүй амь насанд аюул учруулж байна. АНУ-ын иргэн 21 настай Тони Уиллоуби булбарай бор арьстай болохыг хүсэгч. Хүслээ биелүүлэхийн тулд шарах оронд байнга ордог. Гэтэл нэг л өдөр гоо сайхны төлөөх хүсэл нь өөрийг нь алж буйг мэдсэн байна. Нүүрний арьс нь батгашиж эхэлсэн байна. Эмчид үзүүлтэл суурь эсийн хавдар буюу хавтгай хучуур эсийн хавдар оношлогдсон байна. Хавдрын гол шалтгаан нь шарах ор болж таарчээ. 2 настай хүүтэй тэрээр эдгэх боломжгүй болсон байна. Энэ мэтчилэн сайхан болохын төлөө амь амьдралаа золиослохгүй байхыг анхааруулж байна. Аливаа зүйлд доз нь хэтэрхээрээ юунд хүргэж болохыг харж байна.