“Бишрэлт” их дэлгүүрээс жил бүр уламжлал  болгон зохион байгуулдаг загварын  шоугаа  өнгөрсөн амралтын өдөр хийлээ. Тодруулбал дэлхийд алдартай Италийн  Сики болон хүүхдийн Чико зэрэг брэндийн  2015 оны хавар зуны коллекцийг танилцууллаа. Уг арга хэмжээний талаар “Бишрэлт интернэйшнл” ХХК-ийн дэд захирал  М.Энхжаргалаас энэ жилийн  шоуны онцлогийг тодруулахад “Энэ жилийн  арга хэмжээг Космополитан сэтгүүлтэй хамтран зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Космополитан сэтгүүлийн нүүр будалт, хувцас загварын зөвлөхүүд ирсэн зочдод зөвлөгөө өгч байгаа. Үүнээс гадна энэхүү арга хэмжээнд ирсэн  хүмүүстээ  зориулан онцгой хямдралтай, урамшуулалтай бэлэг барьж байгаа.”  

 

 Энэ жилийн арга хэмжээгээр  Францын  Hanvin, Burberry зэрэг үнэртэн гоо сайхны бүтээгдэхүүнүүд энэ үеэр хямдарсан байлаа.    Олон бэлэг, сонирхолтой арга хэмжээгээр дүүрэн байсан  энэ жилийн  арга хэмжээнээс бэлтгэсэн  гэрэл зургийн сурвалжлагыг хүргэе.