Таван Богд Фүүдс ХХК-ийн хамт олон дэлхийд алдартай KFC рестораны  Drive thru  буюу автомашинаасаа буулгүйгээр амтат шарсан тахиагаа захиалан авч явах боломжтой  дэлхийн стандарт үйлчилгээ бүхий салбарыг монголд анх удаагаа, Энх тайвны өргөн чөлөө, 25-р эмийн сангийн зүүн талд нээлээ.

Автомашинаасаа буулгүйгээр хэрхэн захиалгаа өгөх юм бол хэмээн та гайхаж  байж магад. Шинэ салбарт хүрэлцэн ирсэн үйлчлүүлэгч маань чиглэл заах сумаар баримжаалан  зүүн гар талдаа байрлах захиалга авагч төхөөрөмжийн дэргэд автомашинаа зогсоон, KFC бүтээгдэхүүний  цэснээс сонголтоо хийн, захиалгаа өгөөд, хажууд нь байрлах  дэлгэцэн дээрээс захиалгаа   баталгаажуулах юм. Цааш хөдлөн кассан дээр төлбөрөө бэлнээр нь тушаагаад дахиад жаахан явахад л хоол олгох цонхон дээр таны хоолыг бэлдчихсэн байх юм.

Магадгүй та хурим, найрын буюу ихээхэн хэмжээний захиалга өгсөн тохиолдолд хүлээлгийн зогсооолд түр байрлах бөгөөд таны захиалгыг бэлэн болонгуут нь үйлчилгээний ажилтан хүргэж өгөх аж.

 

Энэхүү үйлчилгээг монголдоо анхлан нэвтрүүлж байгаа  KFC- энх тайвны өргөн чөлөө салбарын нээлтийн үйл ажиллагааг Таван Богд Фүүдс ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хулан нээж үг хэлсэн бөгөөд нээлтэнд АНУ-ын элчин сайд Piper Anne Wind Campbell, АНУ-ын ЭСЯ-ны худалдаа хариуцсан ахлах мэргэжитэн Michael Richmond, БГД-ын засаг дарга Д.Оросоо,  YUM брэндийн үйл ажиллагаа хариуцсан ерөнхий менежер  Agai Kumar нарын хүндэт зочид оролцож, нээлтийн тууз хайчиллаа.

 

Автомашинаасаа үйлчлүүлдэг салбарын хамгийн анхны үйлчлүүлэгч нь  АНУ-ын элчин сайд Piper Anne Wind Campbell байлаа.

 

“Таван Богд Фүүдс”  ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Хулан хэлсэн үгэндээ: “Бид KFC  рестораны анхны салбараа 2 жилийн өмнө,  5 сарын 29- ны энэ өдрийн морин цагт, нээж байсан билээ. Нээлтийнхээ үеэр хэрэглэгчдэдээ автомашинаасаа буулгүйгээр үйлчлүүлдэг KFC рестораныг нээнэ гэсэн амлалт өгч байсан юм.  

Энэхүү салбарыг барихад төв замтайгаа ойрхон, том талбайтай, барилга барихад тохиромжтой газар олохоос эхлээд багагүй бэрхшээлтэй тулгарсан ч  хэрэглэгчдэдээ амласан амлалтаа биелүүлсэндээ бид баяртай байна. 

Мөн  KFC - Энх тайвны өргөн чөлөө хэмээх энэхүү салбар маань АНУ-ын дэлхийн 100 шилдэг компанийн нэг YUM! Брэндс,inc -ийн   2 том брэнд болох KFC болон Piiza Hut –ийг нэг дор нээж, 2 сонголтыг хэрэглэгчдэдээ зэрэг олгож байгаадаа онцлог юм. Та бүхэн KFC, Pizza Hut-ресторануудад маань тухлан саатаж, амтат шарсан тахиа, алдарт пан пиццаг амтлан, хүүхэд багачуудаа бидний бэлдсэн тоглоомын талбайд тоглуулаарай. Тэмдэглэлт баяр,  төрсөн өдрөө бидэнтэй хамт  хөгжилтэй өнгөрөөгөөрэй ” хэмээн онцоллоо.  

Мөн энэ  үеэр амтат шарсан тахиагаа захиалан авах туршилт хийхээр монголдоо ганцхан байдаг сонин, содон автомашинууд, бусад тээврийн хэрэгслүүд байсан нь зочдын сонирхлыг ихэд татлаа.

YUM! Brands Inc – н тухай

YUM! Brands Inc. нь АНУ-н Кентаки мужийн Луисвиллед байралдаг бөгөөд 120 гаруй оронд 38000 орчим ресторан бүхий дэлхийн хамгийн том сүлжээ ресторан бүхий компани юм. YUM! нь Фортун 500 – н жагсалтанд 213 дугаарт ордог бөгөөд 2011 онд 12 тэрбум ам.долларын орлого олсон. YUM! Brand – н KFC, Pizza Hut, Taco Bell зэрэг нь тахиа, пицца, Мексик стилийн хоолны ангиллуудаар дэлхийд тэргүүлэгч брэндүүд билээ.