Өнөөдөр "Хүүхдийн баяр"-ын өдөр. Эцэг, эхчүүд хүүхдээ баярлуулахаар талбай, олон нийтийг хамарсан арга хэмжээг үзэж сонирхоор хүүхдээ дагуулан ирж баярладаг. Үүнээс үүдэн автомашины зогсоолын асуудал үүсдэг. Тэгвэл иргэдийн ихээр үйлчлүүлдэг томоохон талбайн ойролцоох төлбөртэй зогсоолуудыг иргэдэд үнэ төлбөргүй үйлчлүүлэхээр болжээ. Тухайлбал, Чингисийн талбай, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Эрх чөлөөний талбай зэрэг газруудын ойролцоо байрлах төлбөртэй зогсоолуудыг иргэдэд үнэгүй ашиглуулах юм байна. Төлбөргүй үйлчлэх зогсоолын мэдээллийг хүргэе.

1.Чингисийн талбай

-Спортын төв ордоны зогсоол
-Хангарьд ордоны зогсоол

2.Үндэсний цэцэрлэгт хүрээлэн

-Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зогсоол
-Дүнжингарав худалдааны төвийн зогсоол

3.Эрх чөлөөний талбай

-Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгийн газрын хойд зогсоол