2015 оны 6 дугаар сарын 3-ны өдөр  Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр  нийт 336 дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  255 дуудлага бүртгэгдсэн байна.  Үүнээс ХАБАЖЭГХэрэг 13  бүртгэгдэж 2 хүн нас барж, 19 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 1, сургуулийн насны 1 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осолд холбогдсон жолооч 3, явган зорчигч 2. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан байна.

Тухайлбал: БГД-ийн нутаг Сөүлийн гудамж, Төмөр замын удирдах газрын хойд замд Х.Сонота маркийн авто машины жолооч Х нь явган зорчигч 31 настай эрэгтэй Ж-г дайрч амь насыг нь хохироосон.

СХД-ийн нутаг Хангайн 39 дүгээр гудамжны баруун замд D.Magnus маркийн авто машины жолооч И нь явган зорчиг 04 настай эмэгтэй М-г дайрч амь насыг нь хохироосон.

2015 оны эхний 5 сарын байдлаар гарсан гэмт хэрэг улсын хэмжээнд 870 бүртгэгдсэн үүнээс хөдөө орон нутагт 365, нийслэлд 502 ослын улмаас  554 хүн хүн хөнгөн гэмтэж 141 хүн амь насаа алдсан үүнээс  хөдөө орон нутагт 87, нийслэлд 53 байна.

Зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан иргэдийг насны хувьд авч үзвэл 0-17 насны хүүхэд 10.6%, 18-35 насны хүн 36.2%, 35-54  насны хүн 41.8%, 55-аас дээш насны хүн 11.39%-ийг тус тус эзлэж, замын хөдөлгөөнд оролцсон хэлбэрийг авч үзвэл жолооч 70, явган зоригч 52, тээврийн хэрэгслээр зорчигч 57 байна. Үүнээс согтуугаар үйлдэгдсэн хэрэг 57, мотоцикль холбогдсон осол 32, онхолдох хэлбэрээр гарсан осол 80 байна.

Иймд замын хөдөлгөөд оролцож буй иргэд та бүхэн өөрсдийн аюулгүй байдлаа сайтар хангах, тээврийн хэрэгслийн хурдаа тохируулж анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцох, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган хүний гарцын тэмдэг тэмдэглэлтэй хэсгээр ойртон ирсэн тээврийн хэрэгслийг өнгөрүүлсний дараа анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.