Секстэй холбоотой итгэмээргүй хууль олон ажээ. Тухайлбал эхнэрээ араар тавих нь Саудын Араб, Пакистан, Иран, Кувейт, Судан зэрэг Лалын шашинтай оронд гэмт хэрэгт тооцогддог. Тэгвэл Христийн шашинтай зарим оронд Лхагва, Баасан,  Ням гарагт хурьцал үйлдэхийг хориглодог жишээтэй. 

Секстэй холбоотой хачирхалтай хуулийн олонх нь Америкт хэрэгждэг бөгөөд аман секс, хүчирхийлэл, биеэ үнэлэлт, хүний наймааны гээд маш олон заалттай ажээ. 

Ингээд үнэн эсвэл худлыг нь дэнсэлж мэдэхгүй ч уншигчдын сонирхлыг хамгийн 
их татсан 20 хуулийг толилуулъя.

 
20
АНУ: Колорадо

Унтаж байгаа эмэгтэй хүнийг үнсэх хориотой.

 
19
АНУ: Виржиния

Шөнийн цагаар гэрэл асаатай үед секс хийж болохгүй.

 
18
АНУ: Невада

Хамгаалалтгүй бэлгийн харилцаанд орох хориотой.

 
17
Хонг Конг

Нөхөртөө араараа тавиулсан эхнэр явалдсан эмэгтэйд нь хүссэн шийтгэлээ оноох бүрэн эрхтэй. Эсрэгээрээ нөхрийн хувьд эхнэр нь хүсвэл нөхрөө нүцгэн гараараа хөнөөх эрхтэй.

 
16
Бахрейн

Эмэгтэйчүүдийн эрэгтэй эмч тэдэнд үзлэг хийх эрхтэй ч тухайн үйлчлүүлэгчийнхээ бэлэг эрхтэн рүү харах хориотой байдаг. Тиймээс толины тусламжтайгаар үзлэг явагддаг.

 
15
АНУ: Миннесота

Александра хотод эр хүн сармис, сонгино, сардин загастай хоол идсэний дараа секс хийхийг хориглодог. Хэрвээ эрэгтэйн амнаас эвгүй үнэр үнэртвэл хуулийн дагуу явж амаа угаахыг шаардах бүрэн эрхтэй.

 
14
Леван

Эрэгтэйчүүдийг амьтантай нөхцөхийг хуулиар зөвшөөрдөг ч амьтан нь заавал эмэгчин байх ёстой. Эрэгчинтэй нь зүй бус харьцаанд орвол цаазаар 
авах ялтай ажээ.

 
13
АНУ: Колумбия

Кали хотод эмэгтэй хүн эр нөхөртөө онгоноороо очих ёстой. Гэргийгээ болгохоор сонгосон эмэгтэйнхээ онгон эсэхийг мэдэхийн тулд ээж нь хажууд нь хянах хэрэгтэй гэнэ.

 
12
Болив: Санта Круз

Эндэхийн хуулинд эрэгтэй хүн ээж охин хоёртой нэг дор хурьцах, тэдэнтэй учир ургуулахыг хориглодог.

 
11
АНУ

Аризона, Флорида, Айдахо, Индиана, Массачусетс, Орегон, Охио, Оклахома, Нью Йорк, Өмнөд Дакота, Юта, Вермонт, Вашингтон, Небраска, Невада, Миссисипи зэрэг мужид эрэгтэй хүн олон нийтийн газар бэлэг эрхтнээ хөвчрүүлж болохгүй. Ялангуяа хөвчирсөн бэлэг эрхтэн нь өмднийх нь цаанаас товойж харагдахыг хуулиар хориглодог.

 
10
Индонез

Гар хангалга хийх хориотой бөгөөд хуулийг зөрчвөл цаазаар авах ялтай.

 
9
АНУ: Алабама

Алабамагаас гадна Жиоржия мужид секс тоглоом, секс хэрэгсэл худалдаалах, худалдан авахыг хориглодог.

 
8
АНУ: Теннесси

Эмэгтэй хүн эрэгтэй хүнтэй сээтэгнэж, болзоонд урихаас эхлээд секс хийх санал тавих нь хуулиар хориотой.

 
7
Герман

Тевтон омгийн хуулиар биеэ үнэлэх нь хориотой байсан бөгөөд хэрвээ биеэ үнэлж байгаад баригдвал өтгөн ялгадсанд живүүлж, боомилж хөнөөдөг байжээ.

 
6
Испани

XVII зууны үеийн Испанид эхнэр хүний нүцгэн хөлийг нөхрөөс нь өөр эр хүн харах эрхгүй байжээ. Хөл бол сексийн дур хүслийг өдөөгч төдийгүй гэр бүлийн хамгийн эрхэм зүйл байсан юм. Тэгвэл хөхөө ил задгай гаргаж явах нь нээлттэй байсан ба хөл нүцгэн, хөлөө гаргасан байвал хүндхэн ялд унадаг байсан гэнэ.

 
5
Ром

Эртний Ромд эмэгтэйчүүд 30 нас хүртлээ онгон биеэ гээгээгүй байх ёстой. Энэнээс өмнө сексийн харилцаанд орсон бол амьдаараа булуулах шийтгэл хүлээдэг байжээ.

 
4
АНУ: Айова

АНУ-ын Айова мужид 5 минутаас удаан үнсэлцэх нь хуулиар хориотой.

 
3
Египет

6000 гаруй жилийн тэртээ эртний Египетэд хүчингийн хэрэг үйлдсэн эрчүүдийн бэлэг эрхтнийг тайрч, тайган болгох шийтгэл анх хэрэгжиж байжээ.

 
2
Латви

Зарим хосууд хэрэлдэж маргалдсаны дараа секс хийх нь бий. Тэгвэл Латвид гэр бүл, дурлалт хосууд ам зөрж, маргалдаж байхдаа болон дараа нь секс хийхийг хориглодог гэнэ.

 
1
Филиппин

Эндэхийн зарим нутагт хуримлах гэж сүйт хархүү өөрийгөө нас биенд хүрсэн жинхэнэ эр хүн гэдгээ батлахын тулд сүйт бүсгүйнхээ эгч дүүсийг алгаддаг уламжлал, хууль байжээ.