Тавантолгойн ажлын хэсэг дүгнэлтээ хараахан эцэслэж чадаагүй учир нь Засгийн газраас шаардсан хэд хэдэн материалыг гаргаад өгчихвөл ажлаа дуусгамаар байгаа гэнэ. 

Тавантолгойн гэрээ нь Ашигт малтмалын тухай хууль, Газрын болон Концессын гэрээний тухай хууль, Засгийн газар, УИХ-ын хэд хэдэн тогтоолыг зөрчиж байгаа  учир УИХ-аар хэлэлцээд байх шаардлагагүй гэж  ажлын хэсгийнхэн үзэж байгаа аж.

Тэгэхээр Тавантолгойн гэрээг буцаах магадлалтай гэсэн таамаг биеллээ олох нь. Уг гэрээнд  Энержи ресурст зориулан оруулсан хэд хэдэн заалт байдаг. Ялангуяа таваас доошгүй жил олборлох, тээвэрлэх, борлуулах, үйл ажиллагаа эрхэлсэн хяналтын багцыг Монголоос эзэмшиж байгаа компании гэж заасан байгаа нь бусад компаниудын оролцох эрх хаасан.  Тиймээс ажлын хэсгийнхэн энэхүү заалт хэний санаачлагаар орсныг тогтоохын тулд Засгийн газрын хуралдаанаар Тавантолгойн гэрээг  хэлэлцсэн хурлын протоколыг дахин нягтлах шаардлагатай болжээ.  Мөн “Энержи ресурс” компани болон “Шинхуа” группын хооронд хамтарсан компани байгуулах гэрээг Засгийн газраас ирүүлэхийг хүссэн ч өнөөдрийг хүртэл өгөөгүй байгаа гэх.

Гэтэл  С.Баярцогт сайд хэлэхдээ “Хувийн компаниудын хоорондоо хийж байгаа гэрээ учраас Засгийн газарт хамаагүй. Ажлын хэсэг тухайн компаниудаас нь энэ гэрээг авах шаардлагатай” гэсэн байна хэмээн бухимдангүй мэдэгдсэн. Энэ мэтчилэнгээр Засгийн газрын ажил явахгүй байгаа мэт ярьж байсан. Уг нь  Монгол Улсын бүх иргэдийн эзэмшиж байгаа томоохон ордыг хамтран эзэмших гэж байгаа гэдэг утгаар нь уг гэрээг зайлшгүй үзэх ёстой болсон. Учир нь хамтарсан компани байгуулах гэрээндээ “Энержи ресурс” компани нь Тавантолгойг “Шинхуа”-д өгчих юм биш биз гэх мэтээр ноцтой заалт байхыг үгүйсгэхгүй гэнэ. “Сумитома” компани Тавантолгойн нүүрсийг гуравдагч зах зээлд нийлүүлэх үүргийг гэрээгээр хүлээж байгаа. Тэгвэл “Гуравдагч зах зээлд гаргах ямар үүргийг тус компани хүлээж байгаа юм бэ” гэдгийг ажлын хэсэг илүүтэй анхаарч байгаа аж.

Ажлын хэсгийн ахлагчийн хэлж буйгаар Сумитоматай гэрээ байгуулсан эсэх нь өнгөрсөн хугацаанд тодорхой болоогүй гэх эргэлзээтэй үгийг хэлж байсан  . “Энержи ресурс” компани Тавантолгой компанийн хооронд эрх шилжүүлэх гэрээ гэжхийгдсэн байх ёстой. Шууд хэлбэл ЭрдэнэсТаван толгойн бүх эрх 100 хувь “Энержи ресурс” компани руу шилжиж байгаа. Үүнийг үзсэний эцэст дүгнэлтээ гаргах гэнэ.Мөн маргааны гол асуудал болоод байсан гэрээний англи хувилбарыг ажлын хэсэг гар дээрээ авчээ.

Удтал хүлээлгэсэн англи хувилбар нь Монгол эхээсээ ялгаатай байгааг хуулийнхан хэлж байгаа гэнэ. Хэрэв гэрээтэй холбоотой асуудал үүслээ гэхэд оролцогч тал гэрээний англи хувилбараар  Арбитрийн шүүхэд хандах болно.  Гэтэл  Монгол эхээс хол зөрүүтэй, ялагдал хүлээх магадлалтай заалтууд байна гэж ажлын хэсгийнхэн үзэж байгаа юм байна.