“Miss Mongolia” тэмцээний тэргүүн мисс Н.Ану олон улсын чанартай хэд хэдэн тэмцээнээс тэргүүн шагналыг нь хүртсэн.  Өнгөрсөн жил хайртай залуугаасаа "сүйн бөгж" гэнэтийн бэлгэнд авч саналыг нь хүлээн авснаа олон нийтэд дэлгэсэн. Нөхөрт гарахаасаа өмнө загварын бүсгүйчүүдийн хүсч тэмүүлдэг тэмцээнүүдэд орж амжилт гаргахыг хүсдэг хэмээсэн удаатай. Тэгвэл тэрбээр эл хүслүүдээсээ биелүүлэхээр тэмүүлж яваа гэнэ шүү. 

БНСУ-д зохион байгуулагдсан “Азийн супер модель-2015” тэмцээнд амжилттай оролцон тэргүүлж, Гран при шагналыг нь хүртсэн гоо бүсгүй маань "Дэлхийн мисс"-2015-т эх орноо төлөөлөхөөр өрсөлдөж эхэллээ. Шалгаруулалт явагдаж байгаа бөгөөд ирэх долдугаар сарын 04-нд Гала тоглолт болж ялагч тодрох юм. 

Д.Ана